Нэгэн эрдэмтний хэлснээр "Нэг цагийн дутуу нойр зургаадугаар ангийн хүүхдийг дөрөвдүгээр ангийн хүүхэд шиг болгодог мөн нэг цагийн дутуу нойр хоёр жил юу ч суралцаагүй, таньж мэдээгүй өнгөрөөсөнтэй тэнцэнэ” гэсэн билээ. Хүүхэд бүрийн унтах цаг өөр өөр байна. Гэхдээ шөнийн унтлагийн цаг ихэнх тохиолдолд ойролцоо байх ёстой. Харин өдрийн унтлага өөр өөр байх боломжтой. Хүүхдийнхээ нийт унтлагын цаг дээр анхаарлаа илүү хандуулаарай. Хүний хоногт унтах ёстой нийт цаг :
Дөнгөж төрсөн нярай (0-3 сар) – 22 ~23цаг
Нялх хүүхэд (4-11 сар) – 14 ~17 цаг
Хүүхдүүд (1-5 нас) – 12 ~ 15 цаг
Сургуулийн өмнөх нас (6-13 нас) – 11 ~ 14 цаг
Өсвөр насныхан (14-17 нас) – 9 ~ 11 цаг
Залуу нас (18-25 нас) – 8 ~10 цаг
Насанд хүрэгчид (26-64 нас) – 7 ~ 9 цаг
Настай хүмүүс (65-аас дээш) 7-8 цаг
Хүүхдийг маш сайн унтуулж, амрааж байх хэрэгтэй. Бага насны хүүхдийг 21:00-22:00 цагийн хооронд унтуулж хэвшээрэй. Хүний нойр өнгөц, гүн гэж байдаг бөгөөд гүн нойрны хугацаанд дархлааны бодисууд хамгийн идэвхтэй ялгардаг. Тиймээс оройтож, бага цаг унтах тусам гүн нойрны хугацаа багасна. Унтах цаг оройтох тусам, унтах цаг нь багасах тусам дархлааны бодис ялгарах нь багасдаг гэсэн үг.
Эцэг эхчүүдээ хүүхдээ тогтмол цагт унтуулж хэвшээрэй
Хамгийн сайныг нь Хайртай үрсдээ