Төлбөр төлөх

Төлбөр төлөхдөө урьдчилж Qpay, Хаан болон Худалдаа хөгжлийн банкны дансаар төлөх боломжтой. Хэрвээ дансаар шилжүүлэх тохиолдолд захиалга баталгаажсанаар гүйлгээний утган дээр бичих код автоматаар үүснэ. Та төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утгыг зөв бичих шаардлагатай. САНАМЖ: Хэрэв та гүйлгээний утган дээр санамсаргүй байдлаар буруу бичвэл энэ тухайгаа манай оператор руу утсаар мэдэгдэх ёстой. Утас: 77054545

Хүргэлт хийх хугацаа

Хэрэглэгч та захиалгын төлбөрөө төлөн баталгаажсаны дараа 24-48 цагийн дотор багтан таны барааг хүргэж өгөх болно. Давагдашгүй хүчин зүйл, бүх нийтээр амрах өдрүүд, хил, гаалийн үйл ажиллагаа саатах, цаг агаарын байдал болон бусад хүчин зүйлийн улмаас тээвэрлэлт саатах зэрэг шалтгаанаар тодорхой хугацаагаар бараа хүргэлт саатах бүрд хэрэглэгчид нэн даруй мэдэгдэнэ. Барааны төрөл, хэлбэр, жин, овор хэмжээнээс хамааран захиалга болон хүргэлт хийх хугацаа өөр байх боломжтой. Хэрэв хэрэглэгчийн хийсэн захиалгын бараа онцгой шинж чанартай байх тохиолдолд тухайн үед нь хэрэглэгчид мэдэгдэх, тодруулах, захиалгыг дахин баталгаажуулж хүргэлтийн нөхцөлийг тодорхойлох болно.

Хүргэлтийн нөхцөлүүд

Захиалгын үнийн дүн 40,000 төгрөгөөс дээш тохиолдолд Улаанбаатар хот дотор үнэ төлбөргүй хүргэлт хийгдэнэ. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад хийгдэнэ. Үүнд: Дээрх хязгаараас гадагш хүргэлт хийх тохиолдолд нэмэлт үйлчилгээний хөлсийг захиалагч хариуцна.

Захиалгыг баталгаажуулах, цуцлах нөхцөлүүд

Та захиалга хийснээс хойш 48 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 48 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд захиалга цуцлагдах болно. Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд хэрэглэгч хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой. Та захиалга хийхтэй холбоотой тодруулах зүйлээ 77054545 утсаар холбогдон лавлах боломжтой.

Худалдан авалт хийхдээ анхаарах зүйлс

Та захиалга хийхдээ тус системд байгаа барааны дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллийг сайтар судлах зайлшгүй шаардлагатай. Барааны талаар бүрэн мэдээлэл аваагүйгээс болж захиалга хүргэгдэн ирсний дараа захиалгыг буцаах хүсэлтийг манай дэлгүүр хүлээн авах, барааг дор дурдсан нөхцөл байдлаас бусад тохиолдолд буцаах боломжгүй юм. Системд бараа бүтээгдэхүүний нэр, код зэрэг мэдээлэл байгаа тул бусад мэдээллийн сувгийг ашиглан тус барааны талаар мэдээлэл, бусад орны хэрэглэгчдийн санал гомдлыг судлах боломжтой гэдгийг анхаарна уу. Та захиалга хийхээсээ өмнө тухайн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж 77054545 дугаарын утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл