• 40,000₮-өөс үнэгүй хүргэлт
  • 24–48 цагт хүргэнэ
  • Японы чанар

Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-22

Энэхүү бодлого нь Abiexpress гар утасны апп болон abiexpress.mn цахим дэлгүүрийг ашиглахад таны ямар мэдээллийг цуглуулж, юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.

1. Бидний цуглуулдаг мэдээлэл

Та өөрөө өгсөн мэдээлэл:

  • Бүртгэлийн мэдээлэл — и-мэйл хаяг эсвэл утасны дугаар, нууц үг (эргүүлэн задлах боломжгүй хэлбэрээр хадгалагдана), нэр
  • Хүргэлтийн хаяг — хүлээн авагчийн нэр, утас, хот/аймаг, дүүрэг/сум, дэлгэрэнгүй хаяг, нэмэлт тэмдэглэл
  • Захиалгын мэдээлэл — сонгосон бараа, тоо ширхэг, дүн, хүргэлтийн сонголт, ашигласан купон
  • Сэтгэгдэл ба үнэлгээ — таны бичсэн сэтгэгдэл, оддын үнэлгээ, бусдын сэтгэгдэлд өгсөн хариу үйлдэл
  • Профайл зураг — та өөрөө оруулсан тохиолдолд

2. Зөвхөн таны төхөөрөмж дээр хадгалагдах

Дараах мэдээлэл нь ЗӨВХӨН таны утсанд хадгалагдана, бидний сервер рүү илгээгддэггүй:

  • Нэвтрээгүй үеийн сагс (бараа, тоо ширхэг)
  • Сүүлийн 8 хайлт
  • Саяхан үзсэн 8 бараа
  • Нэвтрэлтийн түлхүүр — Android-ын Keystore-оор шифрлэгдэж хадгалагдана

3. Автоматаар цуглуулдаг мэдээлэл

Сервер рүү илгээсэн хүсэлт бүрийг техникийн бүртгэлд (log) тэмдэглэдэг: IP хаяг, хүсэлтийн цаг, хандсан хаяг. Энэ нь аюулгүй байдал, доголдол шалгахад ашиглагдана.

Гар утасны апп нь зар сурталчилгааны танигч (advertising ID) уншдаггүй, байршил тогтоодоггүй, гуравдагч этгээдийн аналитик хэрэгсэл ашигладаггүй.

Цахим дэлгүүр (вэб) нь Google Analytics 4-ийг ашигладаг: аль хуудас хэр их үзэгдэж байгаа, худалдан авалтын явцад хаана саатал үүсч байгааг хэмждэг. Бид Google Analytics руу таны нэр, утас, и-мэйл, хаягийг ХЭЗЭЭ Ч илгээдэггүй — зөвхөн барааны дугаар, үнийн дүн, алдааны ерөнхий тайлбар дамжина. Хэмжилтийн тулд хөтөч дээр Google Analytics-ийн cookie (_ga) хадгалагдах ба та түүнийг хөтчийнхөө тохиргооноос устгаж, хаах боломжтой.

4. Мэдээллийг юунд ашигладаг

Бид таны мэдээллийг зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд ХУДАЛДДАГГҮЙ, түрээслүүлдэггүй.

  • Захиалга боловсруулах, хүргэх, тантай холбогдох
  • Төлбөр баталгаажуулах
  • Захиалга үүссэн, баталгаажсан тухай и-мэйл илгээх
  • Нууц үг сэргээх холбоос илгээх
  • Хууль тогтоомжийн дагуу бүртгэл хөтлөх

5. Гуравдагч этгээдтэй хуваалцах

Дараах тохиолдолд л мэдээлэл хуваалцагдана:

  • QPay — төлбөр боловсруулахад захиалгын дугаар, дүн дамжина. Банкны карт эсвэл дансны мэдээлэл бидний сервер дээр ХЭЗЭЭ Ч хадгалагддаггүй
  • Хүргэлтийн үйлчилгээ — хүргэлт хийхэд шаардлагатай хаяг, утас, хүлээн авагчийн нэр
  • И-мэйл илгээх үйлчилгээ — баталгаажуулалт, нууц үг сэргээх захидал хүргэхэд
  • Google Analytics — зөвхөн цахим дэлгүүрийн хэрэглээний хэмжилт. Хувийн мэдээлэл дамждаггүй (3-р хэсгийг үз)
  • Эрх бүхий байгууллага — хууль ёсны шаардлагын дагуу

6. Хадгалах хугацаа

Бүртгэлийн болон захиалгын мэдээллийг бүртгэл идэвхтэй байх хугацаанд, мөн санхүү, татварын хууль тогтоомжийн шаардсан хугацаанд хадгална.

Та бүртгэлээ устгуулах хүсэлт гаргасан ч аль хэдийн хийгдсэн захиалгын баримт нь хуулийн шаардлагаар тодорхой хугацаанд хадгалагдана.

7. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг үзэх, засах — апп болон вебийн Профайл хэсгээс
  • Хаяг, сэтгэгдлээ устгах — өөрөө шууд
  • Бүртгэлээ бүхэлд нь устгуулах хүсэлт гаргах — доорх хаягаар
  • Бидэнд байгаа өөрийн мэдээллийн хуулбарыг авах

8. Хүүхдийн мэдээлэл

Энэ үйлчилгээ нь насанд хүрэгчдэд зориулагдсан. Бид 13-аас доош насны хүүхдээс санаатайгаар мэдээлэл цуглуулдаггүй. Ийм мэдээлэл цугларсныг мэдвэл нэн даруй устгана.

9. Аюулгүй байдал

  • Нууц үгийг эргүүлэн задлах боломжгүй аргаар (hash) хадгална
  • Нэвтрэлтийн түлхүүрийг утсанд Android Keystore-оор шифрлэн хадгална
  • Сервертэй холбогдох холболтыг шифрлэнэ
  • Хэрэглэгчийн мэдээлэлд хандах ажилтны эрхийг хязгаарлана

10. Бодлогын өөрчлөлт

Энэ бодлогыг шинэчилсэн тохиолдолд шинэчилсэн огноог дээр нь тэмдэглэнэ. Томоохон өөрчлөлтийг апп болон вебээр дамжуулан мэдэгдэнэ.

11. Холбоо барих

Асуулт, хүсэлтээ [email protected] хаягаар илгээнэ үү. Хариуг ажлын 5 өдөрт багтаан өгнө.

Абико Фүүдс ХХК