Хүүхэддээ өдөр бүр дараах үгсийг хэлж байх үгс.
Би чамд хайртай ~ Та бяцхан үрдээ энэ үгийг хэлээд, тэднийхээ жижигхэн хацар дээр нь үнсээд шинэ өдрийг эхлүүлээрэй. Ингэсний дараагаар тэдний сэтгэлийн хөдөлгөөнийг нь ажиглаарай. Магадгүй энэ танд энгийн гурван үг мэт санагдаж байгаа ч хүүхдийн хувьд ямар чухал болохыг та төсөөлөхгүй. “…байхад чинь би дуртай” ~ гэж зан байдлынх нь эерэг талын тухай ярилцаарай. Хэрэв та хүүхдээ сайхан ааш зантай болгохыг хүсвэл түүнээс ямар нэг зүйл шаардаж тушаахаас илүүтэйгээр “Ээж нь, аав нь гуйж байна” гэдэг тавьж хэвшээрэй
Чи минь намайг аз жаргалтай болгодог ~ Ингэж хэлэхэд хүүхэд тань өөрийгөө үнэ цэнэтэйг мэдрэнэ. Тэдний өдөр бүр яаж өнгөрснийг сонирхож буйгаа илэрхийлж, мэдрүүлэх нь эцэг эхчүүдийн хувьд маш чухал. Хэрэв та хүүхдээ цэцэрлэг, өдөр өнжүүлэхт өгдөг бол гэртээ ирээд хамгийн түрүүнд тэднээсээ “Өнөөдөр ямар өдөр байв даа” гэж асууж байгаарай. Тэгээд түүнийхээ бяцхан, хөөрхөн яриаг анхааралтай сонсоорой
Би чамаар бахархаж байна ~ Тийм биш байсан ч сайн байна гэдэг үгийг хүүхэддээ хэлж байгаарай. Ээж ааваараа бахархуулж өссөн хүүхэд хэзээ ч буруу зүйлд дурладаггүй.
Чамд итгэж байна ~ Итгэлцэлийг бий болгох нь шудрага хүнийг төрүүлдэг. Үнэнч байхын утга учир үнэ цэнийг хүүхэддээ зааж сурга. Хүүхдүүд загнуулж, зэмлүүлэхээс айдаг учраас эцэг эхээсээ аливааг нуух хандлагатай байдаг. Та ч мөн тэдэндээ үнэнийг хэлэх нь яагаад чухал болохыг ойлгуулан ятгах хэрэгтэй.
Би чиний чадварт эргэлздэггүй ~ Хүүхэддээ хэрхэн үнэ цэнэтэй байхыг зааж өгөөрэй. Урам зориг өгсөн үгс нь үргэлж өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг. Хэрэв хүүхэд тань уралдаан, тэмцээнд ялж, оюун ухааны тоглоомоо амжилттай дуусгасан бол та үргэлж түүнд “Чи яллаа” гэж хэлж урам өгч байгаарай. Энэ үг таны хүүхдэд амжилтын амтыг мэдрүүлж, үргэлж ялагч байх эхлэлийг тавина.
Чи үүнийг хийж чадна аа ~ Хийж байгаа зүйлдээ хэзээ ч бууж өгөлгүй дуусгадаг занд суралцуулаарай. Өсч том болоод хүүхэд тань амьдралын ширүүхэн өрсөлдөөнд орно. Тиймээс, хүүхэддээ хэрхэн ялахыг багаас нь зааж өг. Зорилгодоо хүрэхэд шаардлагатай тэвчээр хатуужил, цөхрөлтгүй оролдлогыг тэдэнд ойлгуул. Оюун ухаан шаардсан тоглоомоор түүнийг тоглуул, энэ нь таны хүүхдийн оюун санааг сэргэлэн байлгахаас гадна түүнд өрсөлдөөнд хэрхэн ялахыг заах болно.
Чамдаа баярлалаа ~ Ингэж хэлсэн өдөр хүүхдүүдийн чинь хувьд хамгийн сайхан өдөр байх болно. Та хүүхдээ эелдэг, найрсаг зантай болоосой гэж хүсч байгаа бол дээрх хоёр үгийг харамгүй хэлж байгаарай. Хэрэв хүүхэд тань хэн нэгнээс бэлэг авчихаад баярлаж, талархсанаа хэлэлгүйгээр цаасыг нь задлавал түүнээс ичих хэрэггүй. Бүх хүний өмнө түүнд “Миний охин, хүү баярлалаа гэж хэлсэнгүй шүү дээ” гэж эелдэгээр хэлээрэй.
Аз жаргалтай гэр бүлээс аз жаргалтай хүүхэд бий болдог