Халууралт гэдэг нь өвөрмөц бус хамгаалан-зохицох урвал бөгөөд эмгэг цочруулын нөлөөгөөр дулаан зохицуулгын төв өөрчлөгдөж, биеийн дулаан ихсэхийг хэлнэ. Биеийн температур хоногийн турш хэлбэлзэж болох ба өглөө, үүрээр (5-6 цаг) хамгийн бага, 17-18 цагт хамгийн өндөр байдаг.
Халууралтын 2 бүлэг шалтгаан байна: Халдварын болон Халдварын бус.
• Янз бүрийн халдварууд (нян, вирус, микоплазм, хламид, паразит, мөөгөнцөр) биед нэвтрэн дотор хор ялгаруулсантай холбоотой үүснэ.
• Халдварын бус халууралтын шалтгаан олон янз: дархлаа эмгэгшлийн үйл явц, хавдрын үйл явц, гавлын дотоод гэмтэл, цус харвалтууд, судасны тромбоз, тарилгын дараах эдийн шигдээс, үхжил, гранулематоз, эмийн бодис, бодисын солилцооны өвчнүүд, дотоод шүүрлийн өвчнүүд, удамшлын хүчин зүйлүүд. Энэ үед халууралтыг сэдээгч нь экзоген бус эндоген гаралтай байдаг.
Халууныг үзэх
• Дижитал халууны шил 1 минутын дотор халууныг хэмжих ба хамгийн мэдрэг.
• Чихний халуун хэмждэг эсвэл духан дээр наадаг туузан термометрүүд нарийвчлал муутай
• Халууныг суганд үзэхэд 37.50с ба түүнээс дээш байхыг халууралт гэх ба 38.50с түүнээс дээш байвал өндөр халууралт гэнэ.
Халууралттай хүүхдийн асаргаа
• Хүүхдийн бие усаа алдахаас сэргийлж шингэн сайн уулгах шаардлагатай
• Нүүрс ус бүхий хүнс хэрэглэх нь тохиромжтой
• Биеийн температур 39°C-ээс их болоход 30-32°C температуртай усанд норгосон алчуураар биеийг 5 минутын турш арчина, 30 минут тутамд нийт 4-5 удаа давтана.
• Тасалгааны температуртай (20-25°C) усанд норгосон алчуураар биеийг арчих нь бага зэргийн халуун бууруулах үйлчилгээ үзүүлдэг.
• Эмээс татгалзаж байвал та Pigeon брэндийн халуун бууруулах наалтыг хэрэглэж болно. Хүүхдийн биед сөрөг нөлөөгүй халууныг 8 цагын турш буулгахаас гадна
Эмийн эмчилгээ
• ДЭМБ–ын зөвлөмжийн дагуу биеийн халуун 38,5°C–аас ихэссэн тохиолдолд халуун бууруулах эмийг хэрэглэнэ.
• Биеийн температур <38°C бага үед эмийн бодис хэрэглэх шаардлагагүй.
• Та дур мэдэж эм өгч болохгүй заавал мэргэжлийн эмчид үзүүлж жорын дагуу тохирох эмийг сонгож хэрэглэхийг хүсч байна. Хүүхэд бүрийн биеийн жин, наснаас шалтгаалаад эмийн тун, жор өөр болохыг санаж аваарай.