1.Чихэрлэг төмс
Тэжээллэг ихтэй чихэрлэг төмсний амт нь ч мөн дажгүй гоё байдаг. Эрүүл бөгөөд амттайхан энэ төмсөнд кали, С аминдэм, A аминдэм, кальци, төмөр агуулагддаг. Энэ дэлхий дээрх хамгийн тэжээллэг хүнсний нэг болох чихэрлэг төмс нь сахарын өвчтэй хүмүүсийн эн тэргүүний хоол хүнс юм. Учир нь цусан дахь сахарын хэмжээг хамгийн сайн тогтвортой барихад нөлөөлдөг байна.
2.Броколи
Броколи нь эслэг ихтэй, эрдэс бодис, аминдэмээр маш баялаг учир хүүхдэд хамгийн сайн хоол хүнсний нэгд ордог. Хүүхдийн нүдний хараа, эсийн гэмтэлээс урьдчилан сэргийлэхэд ач тустай. Хэрвээ хүүхэд тань идэж чаддаг бол броколи түүхийгээрээ илүү витаминлаг байдаг. Харин таны хүүхэд броколи идэж чаддаггүй эсвэл дургүй бол та хоол хүнсэнд нь нууцаар хийж болно. Мөн багахан тостой саладанд, хоолны соусанд оролцуулан хэрэглэж хүүхдээ дуртай болгох боломжтой.
3.Бүхэл үрийн тариа, будаа
Талх, жигнэмэг, овьёостой өглөөний цайн доторх бүхэл үрэнд хүүхдүүд их дуртай байдаг. Ийм төрлийн хүнс нь фолийн хүчил, цайр, төмөр, В аминдэмээр баялаг. Мөн заримыг нь Д аминдэм, кальциар баяжуулсан байдаг. Зүрх, судасны элдэв өвчнөөс урьдчилдан сэргийлж хүүхдэдээ бүхэл үрийн агууламжтай хүнс өгч байх хэрэгтэй. Гэхдээ ханаагүй тос агуулсан жигнэмэг өгөхөөс зайлсхий. Худалдаж авсан бэлэн бүтээгдэхүүний агууламжийн талаарх мэдээллийг сайтар уншиж бай.
4. Бяслаг
Бяслаг бол хүүхдийг хувьд гайхалтай хоол тэжээл мөн. Хүүхдүүд ч бяслаг идэх дуртай байдаг. Кальци, уураг, B12 аминдэмээр баялаг бяслаг нь хүүхдийн ясны хөгжилд амин чухал хэрэгцээтэй, эрдэс бодис болох хүхрийг өөртөө агуулдаг. Мөн түүнчлэн судалгаанаас үзэхэд хоол идсэний дараа бяслаг идэх нь шүд хорхой идэхээс хамгаалдаг болох нь тогтоогджээ. Хүүхдэд бяслагтай сэндвич хийж эсвэл шөлөнд, саладанд хийж өгч болох юм.
5.Тараг
Хүүхдүүдэд тарганд ихэнхдээ дуртай байдаг. Тарганд кальци, уураг, нүүрс ус, В аминдэм, цайр, хүхэр агуулагддаг. Тэр дундаа гэрийн нөхцөлд бүрсэн, хольцгүй цэвэр сайхан тарганд идэвхтэй бактери агуулагдаж байдаг учир хоол боловсруулах системийг дэмжиж, гэдэсний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж байдаг. Хүүхдийг тарганд дуртай болгохын тулд длуртай жимснээс нь дотор нь хийж илүү аминдэмээр баялаг болгох боломжтой. Мөн тослог багатай тарганд шоколадтай жипс эсвэл өглөөний цайны бэлдмэлээс хийж хүүхдэд идүүлж болно. Бас нэг өөр арга бол тарганд жимсний сироп хутгаад хөргөгчинд хөлдөөн гэрийн нөхцөлд бэлтгэсэн мөхөөлдөс болгож идүүлэх бас боломжтой.
6. Загас
Загасыг хүүхдэдээ идүүлж, түүнд хэрэгцээтэй уураг, В аминдэмүүд, төмөр, мөн цайрын хэрэгцээг хангах боломжтой. Омега 3 тосны хүчил агуулдаг загас нь хүүхдийн тархины хөгжлийг дэмжиж, зүрхийг хамгаалдаг. Манай улсын хувьд загас хэрэглэх боломжгүй учраас зориулалтын загастай хоол, жигнэмэг өгч болно. Нөөшилсөн буюу консервлэсэн хэлбэрээр хэрэглэж болох ч байнга хэрэглэх нь тийм ч сайн биш учраас тохируулж хэрэглэх нь хамгийн чухал.
7.Нэрс
Насанд хүрсэн хүмүүс, хүүхдийн бие организмд хамгийн тэжээллэг, хэрэгцээтэй жимсний нэг бол нэрс юм. Кали, C витамин, нүүрс ус, антиоксидан зэрэг аминдэмээр баялаг нэрсийг хүүхдэд цэврээр нь, шинээр нь өгөхөд хамгийн тохиромжтой байдаг. Өөрөө сайхан амттай жимс учраас тарганд, нухшанд, өглөөний цайны бэлдмэлд хольж өгч бас болно.
8.Сүү
Кальци ба хүхэр нь ясны хөгжилд хамгийн чухал хэрэгцээтэй эрдэс бодисууд юм. Сүү өөртөө уураг, нүүрс ус, А аминдэм, магнезиум болоод ясны хөгжилд хамгийн хэрэгцээтэй бусад эрдэс бодисыг агуулдаг. Тослог ихтэй сүү нь 2 нас хүртэлх хүүхдэд хэрэгцээтэй боловч, 2 наснаас нь хойш тослогийн хэмжээг багасгах хэрэгтэй. Ихэнх нь хүүхэд сүүнд дуртай байдаг.
9.Өндөг
Өөрт агуулах уургийн агууламжаараа өндөг бол хүүхдэд хамгийн хэрэгцээтэй, тохиромжтой хоол хүнс юм. Түүнчлэн А, Д, Е В аминдэмүүдийн бүгдийг нь агуулахын зэрэгцээ өндгөнд агуулагддаг колин нь хүүхдийн тархины хөгжлийг хамгийн ихээр дэмждэг байна. Өндгийг олон төрлөөр бэлтгэж болгох боломжтой. Таны хүүхэд өндгийг яаж идэх дуртай, түүгээр нь л бэлтгэж өгөхөд хангалттай.
10. Үхрийн мах
Уураг, В аминдэмүүд, цайр, төмөр агуулдаг үхрийн маханд мөн колин агуулагддаг байна. Тослог болон холесролын агууламжаараа насанд хүрсэн хүмүүс аль болох зайлсхийх хэрэгтэй боловч ялангуяа бага насны хүүхдийн тархи, бие махбодийн хөгжилд маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Үхрийн махыг ногоотой хоолонд хэрэглэх нь хүүхдийн зохистой хоолны нэгэн хувилбар байж болно. Мөн түүнчлэн гамбургер, жижиглэсэн хэлбэрээр ч өгч болно. Таны хүүхэд дуртай бол шорлог хэлбэрээр шарж өгсөн ч болно.
Эх сурвалж: miss.mn