Сүүн шүдний сойзны иж бүрдэл /3-н ширхэгтэй сойз/

19,900₮

Хүүхэд шүдээ өөрөө угааж сурахад хэрэглэнэ.

Хүүхдийн өсөлтөд тохируулан хийгдсэн, шүд угааж сургахад зориулагдсан сойзны багц.

Хүүхдийн гар болон аманд тохирсон хэмжээтэй, зөөлөн материалтай учир барих болон угаахад эвтэйхэн. Хоолойруугаа гудрахаас сэргийлсэн аюулгүйн хамгаалагчтай. 

 

1-р үе: "4.5 сараас дээш"

Амандаа сойзоо хийж сурах дасгалаас эхэлнэ. 

Бохь шиг зөөлөн материалтай сойз. 

Нарийн үстэй учир сүүн шүд, буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана.

 

2-р үе: "8 сартайгаас дээш"

Угаах мэдрэмж, хөдөлгөөнийг заана.

Зөөлөн нарийн үс нь сүүн шүдний паалан болон буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана. 

Өөрөө шүдээ сайн угааж сурвал аюулгүйн хамгаалагчийг авч хэрэглүүлнэ.

 

3-р үе: "12 сараас 18 сартай үед"

Араа шүднүүдийг хүртэл сайн угааж сургах. Зөөлөн, богино нарийн үстэй. Паалан болон буйлыг гэмтээхгүйгээр бохирдлыг арилгана. 

Толгойн хэсэг нь нимгэн тул хүүхдийн жижиг аманд хөдлөхөд тохиромжтй. Бариулан дээрээ хоолойруугаа гудрахаас сэргийлсэн тэмдэглэгээтэй.

 

*18 сартайгаас дээш хэрэглэх шүдний сойз тусдаа зарагддаг.

PocketZERO урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл